Мэдээ мэдээлэл

Дараах ажлын байранд сонгон шалгаруулж авна

Хотын төвд байрлалтай НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 73 дугаар сургуульд дараах ажлын байранд багш, ажилчид шалгаруулж авна: Шалгаруулалт 2019-06-21 өдөр 11:00 цагт 313 тоот өрөөнд болно. VI/18-21-ний 10:00 цаг хүртэл бүртгэнэ. 88066473, 99034869 Бага боловсролын менежер-1 Бага боловсролын багш-4 Монгол хэлний багш-1 Гадаад хэл -2 Физик-1 Хими-1 Биеийн тамир-1 Технологи /эрэгтэй/-1 Дуу хөгжим-1 Нягтлан-1 Нийгмийн ажилтан-1 Сэтгэл зүйч-1 Номын санч-1 Цахилгаанчин-1 Үйлчлэгч-1

2019.06.18 Дэлгэрэнгүй

Монгол хэлний хичээлийн массын олимпиадад тусгай байр эзэллээ

Жил бүр Монгол хэлний хичээлийн массын олимпиад явагддаг бөгөөд энэ нь ангийн нийт сурагчид бүгд оролцдогоороо онцлогтой юм. Энэ жил Баянгол дүүргийн хэмжээнд Д.Мягмаржаргал багшийн бэлтгэсэн 9в ангийн сурагчид 2 дугаар байр эзэлж нийслэлд оролцох эрхээ авсан бол нийслэлийн хэмжээнд ТУСГАЙ байр эзэллээ. Бэлдсэн монгол хэл уран зохиолын багш Д.Мягмаржаргал болон 9в ангийн нийт сурагчдадаа баяр хүргэе.

2019.05.13 Дэлгэрэнгүй

Монгол хэл бичгийн шалгалт өмнөх оноос 74.95 оноогоор ахилаа

2018-2019 оны хичээлийн жилд Монгол хэл бичгийн шалгалтыг сурагчид өгсөн бөгөөд энэ оны төгсөгчид их дээд сургуульд элсэн оролцох босго оноотой болсон нь өмнөх онтой харьцуулбал сурагчдын хариуцлага нэмэгдсэн жил байлаа. Энэ хүү Монгол хэл бичгийн шалгалтыг өмнөх онтой харьцуулбал дундаж нь 74.95 оноогоор огцом ахьсан үзүүлэлт юм. Монгол хэл уран зохиолын багш Б.Баясалмаа багшийн ажилдаа чин сэтгэлээсээ хандаж амжилт гаргах хүсэл зорилго, хөдөлмөрийн үр дүн харагдаж байна.

2019.05.13 Дэлгэрэнгүй

Улсын ТТО, ДҮРСЛЭХ Урлагийн 23-р олимпиад Зураг технологийн багш Э.Балжинням 6-р байр эзэллээ

2018-2019 оны хичээлийн жилд зураг, технологийн багш Э.Балжинням багш Баянгол дүүргийн технологийн багш нарын олимпиадад 1-р байр, Нийслэлийн зураг, технологийн багш нарын олимпиадад 2-р байр эзэлсэн. Зураг технологийн багш Э.Балжиннямын сэтгэгдэл. Улсын ТТО, ДҮРСЛЭХ Урлагийн 23-р олимпиад 3дахь өдрөө амжилттай явагдаж өндөрлөлөө. 5 төрлөөр. 21 аймаг, 9 дүүргийн 180 гаруй сурагч, 120 багш оролцлоо. ДУ БАГШ төрлөөр 6р байрт шалгарлаа. Өлзий багшдаа баярлалаа. Сургуулийн захиргаандаа баярлалаа. Улсын олимпиад маш өндөр төвшинд болдог юм байна. Олон зүйлийг суралцлаа. Хийж бүтээх, шавь нартайгаа яаж ажиллах, шилдэг багш нартай туршлага солилцлоо, сайхан байлаа. Хийж бүтээх зүйл их байна. Та бүхэндээ баярлалаа

2019.04.27 Дэлгэрэнгүй

7а ангийн сурагч Түвшинсанаа, Сумъяабазар нар Баянгол дүүргийн "АВЬЯАСЫН ХУР-2019" наадамд оролцон хийсэн загвар нь шилдэг бүтээлээр шалгарч тэргүүн байр эзэллээ.

7а ангийн сурагч Түвшинсанаа, Сумъяабазар нар Баянгол дүүргийн "АВЬЯАСЫН ХУР-2019" наадамд оролцон хийсэн загвар нь шилдэг бүтээлээр шалгарч тэргүүн байр эзэллээ.

2019.04.27 Дэлгэрэнгүй

"Уншлага дэмжих-2021" хөтөлбөрийн хүрээнд "Бүтээлч уншлага"аян явагдаж байгаа юм байна. Анги хамт олноороо номын санд ном уншихыг уриалж байна

"Уншлага дэмжих-2021" хөтөлбөрийн хүрээнд "Бүтээлч уншлага"аян явагдаж байгаа юм байна. Анги хамт олноороо номын санд ном уншихыг уриалж байна

2019.04.26 Дэлгэрэнгүй

Нийслэлийн Монгол хэлний олимпиадад 9в ангийн сурагчид ТУСГАЙ байр эзэллээ

9в ангийн хамт олныг ийм амжилтад хүргэхэд МХУЗ-ын багш Д.Мягмаржаргалаас гадна суурь мэдлэгийг сайн олгож өгсөн бага ангийн багш О.Ариунгэрэл багшдаа талархал илэрхийлж баяр хүргэe. Гар нийлж, бага дундын холбоотой ажиллана гэдэг л энэ байх. Залуу багш нараа мундаг багш нарынхаа туршлагаас суралцъя.

2019.04.20 Дэлгэрэнгүй

Хүүхдийн спортын наадмын дүүргийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн 2019 оны 04-р сарын 09 ний өдөр 73-р сургуулийн спорт заланд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Багийн нийлбэр дүнгээр 73-р сургуулийн сурагчид ТЭРГҮҮН байр эзэллээ.

Хүүхдийн спортын наадмын дүүргийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн 2019 оны 04-р сарын 09 ний өдөр 73-р сургуулийн спорт заланд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Багийн дүнгээрээ 73-р сургуулийн баг тамирчид ТЭРГҮҮН байр эзэллээ. Багш дасгалжуулагч Ж.Дандар, Н.Дэлэгдулам нартаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. Амжилт гаргасан нийт сурагчиддаа спортын өндөр амжилтыг хүсье.

2019.04.09 Дэлгэрэнгүй

Нийслэлийн БИ МОНГОЛ ХҮҮХЭД тэмцээнд 1 дүгээр байр эзэллээ

Нийслэлийн бага ангийн сурагчдын дунд зохион байгуулагддаг БИ МОНГОЛ ХҮҮХЭД үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж өвлүүлэх зорилготой тэмцээнд бага боловсролын сургалтын менежер Г.Манлайбаатар багшийн удирдлага дор бага ангийн багш нар Чимэдмаа, Түвшинжаргал багш нар сурагчдаа бэлдэн нийслэлийн хошой тэргүүн байр эзэллээ. Хамтран ажилласан нийт багш нар, эцэг эхчүүддээ баярлалаа

2019.03.20 Дэлгэрэнгүй

Нийслэлийн бага ангийн багш нарын ЭРЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ өдөрлөг амжилттай болж өнгөрлөө

Нийслэлийн ерөнхий боловсролын бага ангийн багш нарын дунд зохион байгуулагддаг "Эрчүүдийн манлайлал" өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа.

2019.03.15 Дэлгэрэнгүй

Баянгол дүүргийн Цэрэг спортын ДӨЛ тэмцээн амжилттай оролцож 4-р байр эзэллээ

Цэрэг спортын ДӨЛ тэмцээнд нийт 17н сургуулийн дунд 10н төрлөөр өрсөлдөж нийлбэр дүнгээр манай баг тамирчид 4р байранд орлоо. Удирдан зохион байгуулсан Дэлэгдулам багш, хамтран ажилласан Амарзаяа багш, эмч Золжаргал, номын санч Ариунаа, дуу хөгжмийн багш Баасансүрэн мөн арын албанд зүтгэсэн сургуулийн захирал, нийт багш нартаа баярлалаа.

2019.03.11 Дэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн Агваанлувсангийн Ундраагийн санаачилгаар зохион байгуулагдсан Физикийн багийн олимпиадад нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлж АВАРГА сургууль боллоо

Улсын их хурлын гишүүн А.Ундраагийн санаачлагаар тойргийнхоо ЕБС-иудын сурагчдын сурах идэвхийг дэмжих, шинжлэх ухааны сонирхлыг хөгжүүлэх зорилгоор физикийн хичээлээр “Багийн олимпиад” зохион байгууллаа. Тус олимпиад Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн хичээлийн байранд 2019 оны 3 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан бөгөөд БГД-ийн 19, 20, 38, 51, 73, 141 дүгээр сургуулийн 6-9-р ангийн 780 сурагч хамрагдсан юм. Олимпиадад амжилттай оролцсон нийт сурагчиддаа болон багш, сурган хүмүүжүүлэгч нартаа баяр хүргэж улам их амжилтыг хүсэн ерөөе. Энэхүү олимпиадад олон олон шавь нарыгаа бэлтгэн амжилттайгаас амжилттай оролцож түүчээлсэн Физикийн багш Р.Чулуунцэцэг, Ичинноров нартаа болон мeдалийн, цомын эзэд болсон багш, сурагчдадаа чин сэтгэлээсээ халуун баяр хүргэe.

2019.03.06 Дэлгэрэнгүй

БГД-ийн Би Монгол хүүхэд тэмцээнд бага боловсролын баг маань 2р байранд орлоо

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг БИ МОНГОЛ ХҮҮХЭД тэмцээнд сурагчдаа бэлдэж оролцуулсан бага боловсролын багш нар болох Д.Түвшинжаргал, Б.Даваабаяр, П.Энхтуул мөн удирдан зохион байгуулсан бага боловсролын сургалтын менежер Г.Манлайбаатар, арын албанд цаг наргүй сэтгэл гаргаж бэлдсэн нийт багш нар, эцэг эхчүүддээ ажлын өндөр амжилт хүсье.

2019.03.02 Дэлгэрэнгүй

Эх орончдын өдрийг тохиолдуулан Д.Пүрэвдорж гуйн ТУСГААР ТОГТНОЛ шүлгийг нийт багш сурагчид маань уншлаа

Эх орончдын өдрийг тохиолдуулан Д.Пүрэвдорж гуйн ТУСГААР ТОГТНОЛ шүлгийг нийт багш сурагчид маань уншлаа. Энэ хүү массын уншлагад бага, дунд ангийн нийт 1350 гаран сурагчид, 60 гаруй багш, удирдлагууд хамрагдсан бөгөөд Монгол хэл, Түүх нийгмийн ухааны багш нарын санаачилгаар зохион байгуулагдав.

2019.03.01 Дэлгэрэнгүй

"НИЙСЛЭЛИЙН ОРОС ХЭЛНИЙ ОЛИМПИАД" -ыг амжилттай зохион явуулж, шагнал гардуулах үйл ажиллагаа болж өндөрлөлөө

"НИЙСЛЭЛИЙН ОРОС ХЭЛНИЙ ОЛИМПИАД" -ыг НБГ гадаад хэл, сургуулийн менежмент хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Сараннэмэх багшийн удирдлага дор амжилттай зохион явуулж, шагнал гардуулах үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Олимпиадад 9-р ангийн ердийн болон төрөлжсөн, 12-р ангийн ердийн болон төрөлжсөн, багш нарын гэсэн 5-н төрөлд нийт 9-н дүүргийн 1-9-р байр эзэлсэн сурагчид хамрагдсан бөгөөд төрөл болгоноос 9-н сурагчид улсын олимпиадад оролцох эрхээ гардаж авлаа. Хамтран ажилласан нийт багш, сурагчдад БАЯРЛАЛАА

2019.02.26 Дэлгэрэнгүй

"НИЙСЛЭЛИЙН ОРОС ХЭЛНИЙ ОЛИМПИАД" -ыг амжилттай зохион явуулж, шагнал гардуулах үйл ажиллагаа болж өндөрлөлөө

"НИЙСЛЭЛИЙН ОРОС ХЭЛНИЙ ОЛИМПИАД" -ыг НБГ гадаад хэл, сургуулийн менежмент хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Сараннэмэх багшийн удирдлага дор амжилттай зохион явуулж, шагнал гардуулах үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Олимпиадад 9-р ангийн ердийн болон төрөлжсөн, 12-р ангийн ердийн болон төрөлжсөн, багш нарын гэсэн 5-н төрөлд нийт 9-н дүүргийн 1-9-р байр эзэлсэн сурагчид хамрагдсан бөгөөд төрөл болгоноос 9-н сурагчид улсын олимпиадад оролцох эрхээ гардаж авлаа. Хамтран ажилласан нийт багш, сурагчдад БАЯРЛАЛАА

2019.02.26 Дэлгэрэнгүй

Баянгол дүүргийн төрийн өмчийн сургуулиудын удирдах ажилнуудын тэмцээнд 73 дугаар сургуулийн тамирчид 3-р байр эзэллээ

Баянгол дүүргийн удирдлагын тэмцээнд С.Бөхзориг захиралтай удирдлагын баг тамирчид багаараа 3р байр, Цагирагтай дасгалын төрөлд багаараа 3р байр тус тус эзэллээ. Энэ хүү тэмцээнд төрийн өмчийн 20 гаруй сургуулиуд оролцсон бөгөөд 3-н төрлөөр хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Нийт багийнхандаа болон өдрийн турш хамт байж, үнэтэй сургамж өгч дасгалжуулсан Б.Амарзаяа багшдаа баярлалаа

2019.01.27 Дэлгэрэнгүй

Тагтаа клубын нээлтийн үйл ажиллаагаа боллоо

73 дугаар сургуль дээр "Тагтаа" номын клубын эхний уншилтыг амжилттай удирдан явуулж байгаа Тагтаа хэвлэлийн газрын хамт олонд талархаж байна. Номын цагаан буян дэлгэрэн орших болтугай!

2018.12.12 Дэлгэрэнгүй

"Монгол бичгээр хэн гоё бичих вэ?" уралдаанд амжилттай оролцлоо

"Pilot Pen Mongolia" page хуудаснаас зохион байгуулсан "Монгол бичгээр хэн гоё бичих вэ?" тэмцээнд нийслэл, орон нутгийн хэмжээнд 1000 гаруй сурагчдын бүтээл оролцсоноос 9-12 дугаар ангид Монгол хэл уран зохиолын багш Б.Баясалмаа багшийн шавь 11б анги Д.Одонгэрэл-5 дугаар байр, 5-8 дугаар ангид 8б анги Г. Мөнхжин 7 дугаар байр эзэлжээ. Сурагчдынхаа үндэсний бичиг соёлоороо бахархан бичих үйлст их амжилтыг хүсьe.

2018.11.26 Дэлгэрэнгүй

Чөлөөт бөхийн 22 хүртэлх насны Залуучуудын цомийн тэмцээнд 12а ангийн сурагч Б.Буд түрүүллээ

Чөлөөт бөхийн 22 хүртэлх насны Залуучуудын цомын тэмцээнд багш дасгалжуулагч Ж.Дандар багшийн маань шавь 12а ангийн сурагч Б.Буд түрүүллээ. Дэмжиж ажилладаг удирдлага хамт олондоо баярлалаа.

2018.11.26 Дэлгэрэнгүй

Найрал дууны тэмцээнд 1 болон 3-р байр эзэллээ

Жил бүр Солонгосын элчингээс зохион байгуулагддаг нийслэлийн хэмжээний найрал дууны тэмцээндээ 1,3 дугаар байрыг тус тус эзэллээ. Нийт сурагчид, бэлдсэн дуу хөгжмийн багш Даваацэрэн, бага ангийн багш Оюунжаргал багшдаа баяр хүргэе

2018.11.17 Дэлгэрэнгүй

Номын сангийн нээлт боллоо

УИХ-ын гишүүн А.Ундраагийн санаачилгаар тойргийнхоо 73-р сургуулийн номын санг тохижуулан 2018 оны 10 сарын 19-нд нээлтээ хийлээ. Тус номын сангийн дэргэд “Тагтаа” номын клуб байгуулагдаж байгаагаараа онцлог юм. “Волвес” ХХК-ийн зохион бүтээсэн номын цахим каталогийн гурван жилийн эрхийг худалдан авч, суулгасан. Нас, насны хүүхдийн онцлогт тохирсон сандал, ширээ, тавиуруудыг суурилуулж, тав тухтай орчин бүрдүүлэхийг хичээж ажиллалаа. Олон сайхан оюунлаг хүмүүс номын хандив ирүүлсэнд талархал илэрхийлмээр байна. Тус номын сангийн нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирж ном хандивласан УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван, “Тагтаа паблишинг” компанийн утга зохиол судлаач, сэтгүүлч У.Бямбаням, “Гэрэг” сэтгүүлийн редактор Ж.Хулан, Монголын Аутизмын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Т.Баасанжаргал, Делоитте Онч компанийн захирал Ш.Норжинбат нартаа хүүхэд багачуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. Номын цагаан буян дэлгэрэн орших болтугай.

2018.10.19 Дэлгэрэнгүй

"Би Монгол хүүхэд" ёс заншлын наадам

Нийслэлийн ЕБС-ийн БАГА ангийн сурагчдын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг "Би Монгол хүүхэд" ёс заншлын наадамд мэргэн ухаан, авхаалж самбаагаараа манлайлан "Тэргүүн байр" эзэлэв. Нийт оролцсон сурагчид, удирдсан багш нар болон эцэг эхчүүддээ баярлаж талархсанаа сургуулийн захиргаанаас илэрхийлье.

2016.03.01 Дэлгэрэнгүй

“Монгол бахархал” аян

Сургуулийн сурагчдын зан суртахууны төлөвшил,уламжлалт аж төрөх ёс,үндэсний өв соёл,монгол бахархалаа дээдэлж суралцах зорилгоор зохион байгуулсан 7 хоногийн аян амжилттай зохион байгуулагдлаа

2016.02.26 Дэлгэрэнгүй

"Би Монгол хүүхэд" ёс заншлын уралдаан

БГД-ийн ЕБС-ийн бага ангийн сурагчдын дунд зохион байгуулсан уралдаанд амжилттай оролцлоо.

2016.02.23 Дэлгэрэнгүй

НИЙСЛЭЛИЙН 376 ЖИЛИЙН ОЙГ УГТСАН АЖЛУУД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн 376 жилийн ойн арга хэмжээ НУЗАН-ийн нэрэмжит ажлын хүрээнд амжилттай зохион байгуулж явууллаа.

2015.11.02 Дэлгэрэнгүй

НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ-2015

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зам тээврийн осол, түүнээс урьдчилан сэргийлэх,

2015.11.02 Дэлгэрэнгүй

БАГШ НАРЫН БАЯРАА ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭЖ ӨНГӨРҮҮЛЛЭЭ

ДЭЛХИЙН БАГШ НАРЫН 21, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 49 ДЭХ ӨДРИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН

2015.10.12 Дэлгэрэнгүй

"СУРАГЧИЙН НЭГ ӨДӨР"

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 49 ДЭХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН С.ЭНХЧИМЭГ БАГШТАЙ 12В АНГИЙН ХАМТ ОЛОН

2015.10.12 Дэлгэрэнгүй

ФИЗИКИЙН БАГШ БАТЖАРГАЛ ТАНЬД БАЯР ХҮРГЭЕ

ДЭЛХИЙН БАГШ НАРЫН ӨДӨР, МОНГОЛЫН БАГШ НАРЫН 49 ДАХЬ БАЯРЫГ УГТАЖ НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШ НАРЫН ДУНД ЯВАГДДАГ “СПОРТ НААДАМ-2015” УЛАМЖЛАЛТ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ САГСАН БӨМБӨГИЙН ТӨРӨЛД 3-Р БАЙР ЭЗЭЛЖ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНД БАЯР ХҮРГЭЖ, АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ.

2015.10.09 Дэлгэрэнгүй

Сургуулийнхаа "Нээлттэй хаалганы өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа

"Нээлттэй хаалганы өдөрлөг"-өөр багш, ажилчдынхаа дунд 100 буудалт даамны аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж

2015.05.18 Дэлгэрэнгүй

"Мэргэжлээ хэрхэн сонгох нь амжилтын үндэс" өдөрлөг

СУИС-тай хамтраад "Мэргэжлээ хэрхэн сонгох нь амжилтын үндэс" өдөрлөгийг төгсөх ангийн сурагчидтай хамтран амжилттай зохион байгууллаа.

2015.05.14 Дэлгэрэнгүй

Мод тарих өдөр

Мод тарих өдөр

2015.05.11 Дэлгэрэнгүй

Сургуулийн 100 буудалт даамны аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

100 буудалт даамны их мастер Дэлхийн 5 Монгол Улсын 12 удаагийн аварга 73-р сургуулийн төгсөгч МУГТ Д.Эрдэнэбилэг

2015.05.07 Дэлгэрэнгүй

Санхүү эдийн засгийн их сургууль

Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн бакалаврын зэрэг олгох өдрийн үндсэн болон хамтарсан хөтөлбөрийн элсэлтийн цахим бүртгэл эхэлж байна.

2015.05.01 Дэлгэрэнгүй

Өсвөр үеийн улсын аваргаас алтан медаль, Залуучуудын улсын аваргаас мөнгөн медаль хүртсэн С.Энхчимэг багштай 11в ангийн сурагч Т.Мөнгөншагай, дасгалжуулагч багш Ж.Дандар нартаа баяр хүргье.

С.Энхчимэг багштай 11в ангийн сурагч Т.Мөнгөншагай өсвөр үеийн улсын аваргаас алтан медаль, Залуучуудын улсын аваргаас мөнгөн медаль

2015.04.30 Дэлгэрэнгүй

"Бид баянголын багачууд" урлагийн их наадам

"Бид баянголын багачууд" хүүхдийн урлагийн их наадам БГД-ийн 19 сургуулийн дунд амжилттай зохион байгуулагдлаа. Үүнд манай сургууль 8 төрлийн номинацаар оролцож, 85 хүүхдийн бүрэлдэхүүнтэй "Найрал дуу"-ны төрөлд шилдэг 5 сургуулийн нэгд шалгарч дараагийн шатны шалгаруулалтанд оролцох эрхийн бичгээ авлаа. Нийт оролцсон сурагчид, удирдсан дуу хөгжмийн багш Г.Даваацэрэн, Ч.Энхцэцэг нартаа амжилт хүсье.

2015.04.24 Дэлгэрэнгүй

Ангийн дарга нарын зөвөлгөөн 2015 он

Дунд, ахлах ангийн 17 бүлгийн ангийн дарга нартай сургуулийн захирал Ч.Чанцал, нийгмийн ажилтан Ц.Сувдаа нартай уулзалт, зөвөлгөөн хийж санал солилцлоо. Үүнд: 1. Ангийн дарга нарын сэтгэгдэл сонсох 2. Цаашид сургуулийн захиргаа юуг анхаарч ажиллах 3. Сургуулийн захиргаанаас хийсэн ажлын талаар танилцуулах 4. Цаашид ямар ямар үйл ажиллагааны чиглэл гаргаж, хамтарч ажиллах талаар ярилцлага зохион байгуллаа.

2015.04.24 Дэлгэрэнгүй

"Эцэг эхийн нээлттэй хаалга"-ны өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

Сурагчдын авъяасыг нээн хөгжүүлэх зорилгоор найрал дуу, үндэсний хөгжмийн дугуйлан, секц хичээллүүлж нийт давхардсан тоогоор 65 сурагчид хамрагдаж байна. Сурагчдын урлагийн гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх, хөгжмийн анхны мэдэгдэхүүнтэй болгох, сонсгол, хэмнэл, богино хэмжээний ая тоглодог болох, бүжгийн урлагаар хөдөлгөөний эвслийг сайжруулах, ардын язгуур урлагийн өв уламжлалыг хадгалах зэргээр сурагчдыг хөгжүүлж байна. Үр дүн: “Эцэг эхийн нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр дугуйлангийн сурагчид өөрийн мэдсэн сурсан зүйлээрээ бие даасан тайлант тоглолтоо хийж сонирхуулав.

2015.04.24 Дэлгэрэнгүй

Баянгол дүүргийн "Тэмүүлэл сүлжээ" ЕБС-ийн багш, ажиллагсадын нөхөрсөг тэмцээн 2015 он

"Волейбол"-ын төрөлд эмэгтэй баг тамирчид 3-р байр, хүрэл медаль "Сагсан бөмбөг"-ийн төрөлд эрэгтэй баг тамирчид 2-р байр, мөнгөн медаль "Сагсан бөмбөг"-ийн төрөлд эмэгтэй баг тамирчид 3-р байр, хүрэл медаль "Ширээний теннис"-ний төрөлд эрэгтэй тамирчин Ганболд 1-р байр, алтан медаль "Шатар"-ын төрөлд эрэгтэй тамирчин Д.Баярцэнгэл 3-р байр, хүрэл медаль, багаараа 3-р байрт шалгарав. Тэмцээнд амжилттай оролцсон нийт багш, ажилтнууддаа баяр хүргэж амжилт хүсье.

2015.04.24 Дэлгэрэнгүй

Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчний 94 жилийн ой, БГД байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд дүүргийн ЗД-ын нэрэмжит цэрэг спортын "Дөл" тоглолт

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ой, БГД байгуулагдсаны 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд хүүхэд, залуучуудад эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдар сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр хатуужил олгох, офицер, ахлагч нарын залгамж халааг бэлтгэхэд оршино.

2015.04.24 Дэлгэрэнгүй

Залуу багш нарын зөвлөл

Залуу багш нарын зөвлөл байгуулагдсаны 1 жилийн ойн арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Цаашдын ажил хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилт хүсье.

2015.04.24 Дэлгэрэнгүй

Сагсан бөмбөг

НИЙСЛЭЛИЙН ТҮҮХ НИЙГЭМ, ГАЗАР ЗҮЙН БАГШ НАРЫН ДУНД ЗОХИОГДСОН “САГСАН БӨМБӨГ”-ИЙН ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ I БАЙР ЭЗЭЛСЭН ГАЗАРЗҮЙН БАГШ Д.БАЯРЦЭНГЭЛ, ФИЗИКИЙН БАГШ Э.БАТЖАРГАЛ НАРТАА БАЯР ХҮРГЭЖ АМЖИЛТ ХҮСЬЕ.

2015.04.24 Дэлгэрэнгүй

Физикийн багш Ц.Ичинноровт нийт багш, ажилчид, сургуулийн захиргааны нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье

Нийслэлийн ЕБС-иудын 8-р ангийн дунд конструктор бүтээх тэмцээнд физикийн багш Ц.Ичинноров сурагчдын хамт амжилттай оролцон 1-р байр эзэлсэнд нийт багш, ажилчид сургуулийн захиргаанаас баяр хүргэж амжилт хүсье. Оролцсон сурагч 8а ангийн Түвшинсайхан, Учрал, Ариунбилэг нартаа сурлагын өндөр амжилт хүсье.

2015.04.24 Дэлгэрэнгүй

Л.ГАНТӨМӨР: ХУВИЙН СУРГУУЛИЙНХАН ОДОО ХӨТӨЛБӨРТӨӨ АНХААРАХГҮЙ БОЛ УЛСЫНХАД ГҮЙЦЭГДЭНЭ

Нурааж, шинээр барих шийдвэр гараад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй сургууль, цэцэрлэг болон цэцэрлэгийн зориулалтаар барьсан ч одоо агуулах төдийхнөөр ашиглаж байгаа барилгуудын талаар бид “Эзэнгүйдэл” цувралаараа хүргэж буй. Шинэ сургуультай болох нь бүү хэл, хуучныгаа нурааж ч чадалгүй, гурван сургуульд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн нэг нь 73.

2015.04.24 Дэлгэрэнгүй
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 11
Өнөөдөр зочилсон 3288
Энэ 7 хоногт 736
Энэ сард 1908
Нийт зочилсон 98652

 Утас

Гар утас : 21245052, 21245053, 21245054
Email : School_73@yahoo.com

 Хаяг

БГД-ийн 3-р хороо Тээвэрчдийн гудамж
Баянгол дүүргийн 73-р сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC