Сургуулийн захирлын мэндчилгээ

      МЭНДЧИЛГЭЭ.                   

      Эрхэм хүндэт эцэг эхчүүд, үе үеийн төгсөгчид,  энхрий бяцхан шавь нар,  эрдэмтэн багш нар аа!  Та бүхэнд  сургууль хамт олныхоо мэндийг өргөн дэвшүүлье!

      Баянгол дүүргийнхээ бэлд намтар түүхээ Монголын төмөр замтай цуг 40 насаар зузаалсан, эрдмийн их шүтээн, оюуны их уурхай болсон төрөлх сургуулийнхаа түүхт 40 жилийн ойг 2019 оны 10 дугаар сарын 2 дахь долоо хоногт ахмад багш ажилчид, одоо ажиллаж байгаа багш ажилчид,  эцэг эх, төгсөгчдийнхөө дэмжлэгтэй тэмдэглэн өнгөрүүлэхээр ажиллаж байна.

          Боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг сайжруулах, бие даасан бүтээлч үйл ажиллагааг дэмжих замаар багш, хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх,  олон хувилбартай арга зүй технологийг эзэмших,  түгээх, нэвтрүүлэх ажлыг  үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөр болгон боловсролын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд  ажиллаж байна. 

      Манай  сургууль “Хүүхэд нэг  бүрийн бүтээлч үйлийг дэмжсэн үйл ажиллагаатай хүүхдэд ээлтэй сургууль болох” эрхэм зорилго дэвшүүлэн, хүүхэд бүрийг  бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, үндэсний хэл, соёл, өв уламжлалаа эрхэмлэдэг иргэн болгож төлөвшүүлэх зорилт дэвшүүлэн  ажиллаж байна.    

             Бид бага, суурь боловсролын цөм хөтөлбөрийг  хэрэгжүүлэхдээ багш нараа судлагдахууны баг  болгон  бүс, дүүргийн мэргэжлийн багш нартай хамтран хичээлийн олон хэлбэрийг ашиглан, багшийн хөгжил, суралцагчийн чадварыг хөгжүүлж, сургуулийн бие даасан бодлогын хүрээнд “ШИНЭ 73” хөтөлбөрийг “ Бид хамтдаа хөгжье” уриатай хэрэгжүүлэхээр мөн олон улсын хөтөлбөрт сургууль болох зорилт тавин ажиллаж байна.  

              Бидний ажлыг байнга дэмжин хамтран ажилладаг нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтэс албадууд,  ахмад багш ажилчид, эцэг эхчүүд, үе үеийн төгсөгчдөдөө, баяр хүргэж, эрүүл энх, урт нас удаан жаргал, ажлын амжилт хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

       Хүүхэд нэг бүрийн мэдлэг чадвар,  авьяас, эрүүл мэнд, төлөвшлийн талаар хүүхэд бүрт “Би чадсан” гэсэн итгэл өгч ажиллаж байгаа эрхэм багш нартаа, нийт суралцагчдадаа ажил сурлагын өндөр амжилтыг хүсье.              

 

           Эрдэм номын  цагаан буян үргэлж  арвижин дэлгэрэх  болтугай.

                                                           ЗАХИРАЛ С.БӨХЗОРИГ

Сургуулийн түүхэн замналБидний бахархалСургуулийн захирлын мэндчилгээ
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 8
Өнөөдөр зочилсон 3244
Энэ 7 хоногт 598
Энэ сард 2185
Нийт зочилсон 93390

 Утас

Гар утас : 21245052, 21245053, 21245054
Email : School_73@yahoo.com

 Хаяг

БГД-ийн 3-р хороо Тээвэрчдийн гудамж
Баянгол дүүргийн 73-р сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC