73 дугаар сургуулийн сурагчид ирээдүйн сайн сайхны төлөө дуу хоолойгоо олон нийтэд хүргэж байна

өрсөн гуравдугаар сард дэлхий даяар олон мянган хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаал зохион байгуулж, нэг өдрийн хичээлээ хаясан. Тус хөдөлгөөнд Энэтхэг, Австрали, Өмнөд Солонгос, Франц тэргүүтэй орнуудын ахлах сургуулийн сурагчид нэгдсэн юм.

Шведийн 16 настай Грета Тунберг гэх өсвөр насны охин энэхүү олон улсыг хамарсан нэг өдрийн үйл ажиллагааны санааг гаргасан аж. Тэрбээр Шведийн парламентийг удаа дараа шүүмжилж, байгаль экологийн асуудлыг дэвшүүлэн тавьснаар улсдаа төдийгүй дэлхийд өсвөр насны нийгмийн идэвхитэн хэмээн танигдаад буй.

Тэрбээр, #FridaysForFuture буюу "Ирээдүйн төлөөх баасан гараг" гэх уриалгыг цахим орчинд эхлүүлж, бусад улс орны хүүхдүүдийг нэгдэхийг уриалсан юм.

Тэгвэл Грета Тунбергийн дээрх уриалгад манай улсын өсвөр насны хүүхдүүд нэгдэж, долоо хоног бүрийн баасан гарагт талбай дээр тайван жагсаал хийж байгаа юм байна. 

Бид жагсаалыг санаачлан зохион байгуулсан н.Мягмарсүрэнтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Жагсаалийнхаа талаар мэдээлэл өгөөч?

-Грета Танберг гэх 16 настай Швед охин долдугаар ангидаа анх багшаасаа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн хор уршгийн талаар сонсоод тэмцлээ эхлүүлсэн байдаг. Энэ тэмцэл нь "Ирээдүйн төлөөх баасан гараг" (Fridays for future) хичээл хаялт байсан юм. Тэрээр "Шведийн засгийн газар хүүхдүүдийн ирээдүйд байх баялгийн төлөө ямар нэгэн зүйл хийхгүй бол би 5 дахь өдрийн хичээлдээ суухгүй" гэж хэлсэн байдаг. Мэдээж энэ нь Швед улсын хувьд том асуудал. Одоогоор түүнтэй 124 орны хүүхдүүд нэгдсэн. 

-Чи яагаад энэ уриалгад нэгдсэн бэ?

-Би анх Грета болоод түүний тэмцлийн талаар бүлгийнхээ багшаас сонсоод маш их бахархсан. Тэгээд найзууддаа хэлээд судалж үзсэн. Тэгтэл бид том хүмүүсийн тэр бүр мэддэггүй. Ер нь мэдсэн ч асуудал болгож хардаггүй хамгийн том асуудлуудыг олж мэдсэн. Зүгээр л нэг жишээ дурдахад, Монгол Алтайн Нурууны мөс 1940-2005 оны хооронд мөстлөг нь 30 хувиар хайлсан. Цаашид ч эрчимтэй хайлж байна гэсэн байсан. Өөрөөр хэлбэл, томчууд зөвхөн өнөөдөртөө санаа тавьж цаст оргилгүй, Алтайн нуруугүй ирээдүйг бид болон бидний хүүхдүүдэд үлдээх гэж байна.

-Хэзээнээс эхэлж жагсаж байна вэ?

-Бид нар долоо хоног болгоны баасан гарагт жагсаж байгаа. Одоо гурав дах удаагаа жагсаж байна. Бид анхны жагсаалаа өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19-нд хийх гэсэн боловч зөвшөөрлийн асуудалтай тулгараад хойшилсон. Яагаад гэвэл хүүхдүүдийг жагсаал цуглааны зохион байгуулахыг зөвшөөрдөггүй юм байна лээ. Өөрөөр хэлбэл, манай улсын өсвөр насны хүүхдүүдэд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх байхгүй гэсэн үг. Уг нь НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид хүүхдүүдийг тайван жагсаал цуглаан хийж сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй гэж заасан байдаг. Манай тус конвенцид албан ёсоор нэгдэж орсон. Мөн Үндсэн хуулиндаа нэгдэн орсон гэрээ конвенцийг дотоодын хуулийн нэгэн алил дагаж мөрдөнө гэсэн байдаг. Тэгсэн хэрнээ үүнийгээ хэрэгжүүлдэггүй. Хэрэв жагсаал хийх гэж байгаа бол том хүнтэй хамтар гэсэн. Тэгээд бид нарт туслаад зохион байгуулагч хийх том хүн хайтал ер нь бол эргээд тэр хүн нь өөрөө том асуудалд орох учраас бүгд татгалзаж байсан. 

-Тэгэхээр одоо зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулж байгаа гэсэн үг үү?

-Бид нарт зөвшөөрөл өгөөгүй учраас бид нар маш цөөхүүлэхнээ жижиг, жижиг уриа лоозон бариад талбай дээр зогсож үзэл бодлоо илэрхийлж байгаа.

-Хүмүүс яаж хүлээж авч байна?

-Монгол хүмүүс та нар ингээд юуг өөрчлөхийн ямар ч нэмэргүй гэх мэтийн сөрөг зүйл ярьж байсан бол гадаад хүмүүс шал өөрөөр хүлээж авч байсан. Ёстой мундаг хүүхдүүд байна. Зөв зүйлийн төлөө жагсаж байгаа юм байна. Заавал үр дүнд хүрээрэй гэх мэтээр биднийг дэмжиж урамшуулж байсан. Зарим Монгол хүмүүс нь бүр үнэгүй ундаа зарж байгаа юм уу гэж хүртэл асууж байсан.

-Жагсаал хэзээ хүртэл үргэлжлэх вэ?

-Зургадугаар сарын 1-ныг хүртэлх бүх баасан гарагуудад жагсана.

-Тэгэхээр тэр хүртэл та нар тав дах өдрийн хичээлдээ суухгүй гэсэн үг үү?

-Зарим хүүхдүүд өглөө хичээлдээ суучихаад ирж байгаа. Миний хувьд хэн нэгэн хүүхдийг хичээлээ тасал гэж уриалахгүй. Үүнийг далимдуулж ямар ч ойлголтгүй хүүхдүүд хичээлээ таслахыг ч хүлээн зөвшөөрөхгүй. Яг асуудлаа ойлгоод өөрлөлтийн төлөө жагсаж байгаа хүүхдүүд бол өөрсдөө мэдээд шийдвэрээ гаргах байх. Миний хувьд бол баасан гарагийн хичээлдээ суухгүй байгаа. Ирээдүйд устаж үгүй болж ч магадгүй амьдралын төлөө өнөөдөр суралцах нь утгагүй асуудал шүү дээ.

-Энэ жагсаалаасаа ямар үр дүнг хүлээж байгаа вэ?

 -Бидний зорилго бол дэлхий нийтэд уур амьсгалын өөрчлөлт бол зөвхөн халуун орнуудын асуудал биш гэдгийг хүргэж Грета Танбергтэй нэгдэж, дэлхий дээр олон улсын хэмжээнд шийдвэр гаргадаг хүмүүсийг уур амьсгалын өөрчлөлтийг удаашруулахын төлөө чадах бүхнээ хийхийг улс орнуудаас шаардаасай гэж хүсч байна.  Мөн ирэх сонгуулиар нэг ч болов улс төрчийн мөрийн хөтөлбөрт "Би уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тийм тийм зүйл хийж одоо байгаа байгалийн баялгаа энэ хэвээр нь ирээдүй хойч үедээ хүлээлгэж өгөхөд анхаарч ажиллана" гэсэн утга бүхий хэсэг оруулахыг хүсч байна. Тэгээд бас Монгол улс амлалтандаа хүрдэг байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Хэрэв манай улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын гэрээнд өгсөн амлалтаа биелүүлсэн бол сүүлийн 30 жилийн хэлбэлзэл +2.14С-д хүрэхгүй байх байсан. Хүүхдийн эрхийн конвенцид өгсөн амлалтаа биелүүлсэн бол өнөөдөр Монгол хүүхдүүд "Швед хүүхэд эх орондоо бид нараас илүү үнэ цэнэтэй юм уу" гэж бодохгүй байх байсан.

Т.Гэрэл

Баянгол дүүргийн Нийслэлийн Ерөнхий Боловсролын төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудын хооронд 4-н төрөлт спорт тэмцээн амжилттай болж өндөрлөлөөНЕБ 73 дугаар сургууль ЭЕШ-р Монгол хэл, Математикийн багшид 1.000.000₮, Нийслэлийн дунджаас дээгүүр амжилт гаргасан багшид 500.000₮, хичээл тус бүр дээр өндөр оноо авсан сурагчдад нийт дунд 1.000.000₮ шагнахаар боллооДараах ажлын байранд сонгон шалгаруулж авнаНийслэлийн 140 гаруй сургуулийн хооронд болсон "Хүн болох багаасаа" аяны хүрээнд "Эх хэлээрээ зөв сайхан бичицгээе" уралдаанд 3-р байр эзэллээОрос орны соёлын өдөрлөг боллоо"БИДНИЙ СУРГУУЛЬ-БИДНИЙ ГЭР" Хүүхэд хөгжлийн төв байгуулах 20,760,000 т-ийн санхүүжилттэй ТӨСӨЛ батлагдавМонгол хэлний хичээлийн массын олимпиадад тусгай байр эзэллээМонгол хэл бичгийн шалгалт өмнөх оноос 74.95 оноогоор ахилаа"Авьяасын хур-2019" нийслэлийн уралдаанд 73р сургуулийн сурагчид анхны жилдээ оролцлооСургуультай танилцах өдөрлөг боллоо73 дугаар сургуулийн сурагчид ирээдүйн сайн сайхны төлөө дуу хоолойгоо олон нийтэд хүргэж байнаЭрдмийн баярын үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөөУлсын ТТО, ДҮРСЛЭХ Урлагийн 23-р олимпиад Зураг технологийн багш Э.Балжинням 6-р байр эзэллээ7а ангийн сурагч Түвшинсанаа, Сумъяабазар нар Баянгол дүүргийн "АВЬЯАСЫН ХУР-2019" наадамд оролцон хийсэн загвар нь шилдэг бүтээлээр шалгарч тэргүүн байр эзэллээ."Уншлага дэмжих-2021" хөтөлбөрийн хүрээнд "Бүтээлч уншлага"аян явагдаж байгаа юм байна. Анги хамт олноороо номын санд ном уншихыг уриалж байнаТөгсөгчдийн дундах сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж өнгөрлөөНийслэлийн Монгол хэлний олимпиадад 9в ангийн сурагчид ТУСГАЙ байр эзэллээХүүхдийн спортын наадмын дүүргийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн 2019 оны 04-р сарын 09 ний өдөр 73-р сургуулийн спорт заланд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Багийн нийлбэр дүнгээр 73-р сургуулийн сурагчид ТЭРГҮҮН байр эзэллээ.Олимпын хүрэл медальтай боллооНийслэлийн БИ МОНГОЛ ХҮҮХЭД тэмцээнд 1 дүгээр байр эзэллээНийслэлийн бага ангийн багш нарын ЭРЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ өдөрлөг амжилттай болж өнгөрлөөБаянгол дүүргийн Цэрэг спортын ДӨЛ тэмцээн амжилттай оролцож 4-р байр эзэллээУИХ-ын гишүүн Агваанлувсангийн Ундраагийн санаачилгаар зохион байгуулагдсан Физикийн багийн олимпиадад нийлбэр дүнгээр тэргүүн байр эзэлж АВАРГА сургууль боллооБГД-ийн Би Монгол хүүхэд тэмцээнд бага боловсролын баг маань 2р байранд орлооЭх орончдын өдрийг тохиолдуулан Д.Пүрэвдорж гуйн ТУСГААР ТОГТНОЛ шүлгийг нийт багш сурагчид маань уншлаа"НИЙСЛЭЛИЙН ОРОС ХЭЛНИЙ ОЛИМПИАД" -ыг амжилттай зохион явуулж, шагнал гардуулах үйл ажиллагаа болж өндөрлөлөө"НИЙСЛЭЛИЙН ОРОС ХЭЛНИЙ ОЛИМПИАД" -ыг амжилттай зохион явуулж, шагнал гардуулах үйл ажиллагаа болж өндөрлөлөөТөрийн албан хаагчийн анкет шинэчлэгдлээБаянгол дүүргийн төрийн өмчийн сургуулиудын удирдах ажилнуудын тэмцээнд 73 дугаар сургуулийн тамирчид 3-р байр эзэллээТагтаа клубын нээлтийн үйл ажиллаагаа боллоо"Монгол бичгээр хэн гоё бичих вэ?" уралдаанд амжилттай оролцлооЧөлөөт бөхийн 22 хүртэлх насны Залуучуудын цомийн тэмцээнд 12а ангийн сурагч Б.Буд түрүүллээСургуулийнхаа авьяаслаг төгсөгчид дөө дэмжицгээеНайрал дууны тэмцээнд 1 болон 3-р байр эзэллээНомын сангийн нээлт боллоо"Би Монгол хүүхэд"Азийн аварга шалгаруулах Чөлөөт бөхийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцлоо.Б.ГУНГАА АГСАНЫ НЭРЭМЖИТ "ХӨНГӨН АТЛЕТИК"-ИЙН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД БАГААРАА 1 ДҮГЭЭР БАЙРАНД ОРЖ ЦОМ АЛТАН МЕДАЛЬ АВЛАА.БГД 73-р сургуулийн хамт олон Цөм хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлаа дүүргийн боловролын хэлтсийн удирдлага захирлуудад танилцууллаа.БГД-ийн 73-р сургуулийн шав тавих ёслол боллоо."Би Монгол хүүхэд" ёс заншлын наадам“Монгол бахархал” аян"Би Монгол хүүхэд" ёс заншлын уралдаанНИЙСЛЭЛИЙН 376 ЖИЛИЙН ОЙГ УГТСАН АЖЛУУД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛААНОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ-2015Багш нарын баяраар шагналын хур буусан амжилт бүтээлээр арвин байсаар...БАГШ НАРЫН БАЯРАА ӨРГӨН ДЭЛГЭР ТЭМДЭГЛЭЖ ӨНГӨРҮҮЛЛЭЭ"СУРАГЧИЙН НЭГ ӨДӨР"ФИЗИКИЙН БАГШ БАТЖАРГАЛ ТАНЬД БАЯР ХҮРГЭЕБагшийн сул орон тооСургуулийнхаа нийт удирдлага, багш, ажилчид, сурагчиддаа 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн мэнд хүргэн ажлын их амжилтыг хүсьеAзийн аваргаас мөнгөн медаль хүртсэнд нь баяр хүргэж спортын өндөр амжилт хүсье2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтээс...Сургуулийнхаа "Нээлттэй хаалганы өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа"Мэргэжлээ хэрхэн сонгох нь амжилтын үндэс" өдөрлөгМод тарих өдөрСургуулийн 100 буудалт даамны аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлааСанхүү эдийн засгийн их сургуульӨсвөр үеийн улсын аваргаас алтан медаль, Залуучуудын улсын аваргаас мөнгөн медаль хүртсэн С.Энхчимэг багштай 11в ангийн сурагч Т.Мөнгөншагай, дасгалжуулагч багш Ж.Дандар нартаа баяр хүргье."Бид баянголын багачууд" урлагийн их наадам"Цахим интреактив" нэгж хичээлийн уралдаанБяцхан дүү нар маань эрдмийн баяраа хийлээ...“Удирдлагын менежмент “ сэдэвт олон улсын сургалтАнгийн дарга нарын зөвөлгөөн 2015 он2015 оны 04 сарын 14-ний байдлаар гүнзгий ангийн сургалтын төлбөрийн орлого"Эцэг эхийн нээлттэй хаалга"-ны өдөрлөг амжилттай зохион байгуулагдлааБаянгол дүүргийн "Тэмүүлэл сүлжээ" ЕБС-ийн багш, ажиллагсадын нөхөрсөг тэмцээн 2015 онМонгол цэргийн өдөр, зэвсэгт хүчний 94 жилийн ой, БГД байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд дүүргийн ЗД-ын нэрэмжит цэрэг спортын "Дөл" тоглолтЗалуу багш нарын зөвлөлУран зурагСагсан бөмбөгБаянгол дүүргийн олимпиад 2015 онФизикийн багш Ц.Ичинноровт нийт багш, ажилчид, сургуулийн захиргааны нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсьеЛ.ГАНТӨМӨР: ХУВИЙН СУРГУУЛИЙНХАН ОДОО ХӨТӨЛБӨРТӨӨ АНХААРАХГҮЙ БОЛ УЛСЫНХАД ГҮЙЦЭГДЭНЭ
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 17
Өнөөдөр зочилсон 3327
Энэ 7 хоногт 774
Энэ сард 1947
Нийт зочилсон 98691

 Утас

Гар утас : 21245052, 21245053, 21245054
Email : School_73@yahoo.com

 Хаяг

БГД-ийн 3-р хороо Тээвэрчдийн гудамж
Баянгол дүүргийн 73-р сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC